Цэргийн байгууламж руу харвасан Ираны пуужин эмнэлэг оножээ

Zuv.mn
4 цаг 44 минутын өмнө

Израилийн өмнөд хэсэгт орших Беэр Шев хотын эмнэлэг Ираны пуужингийн дайралтад өртжээ. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн шөнө Ираны дайралтаас болж бага даа 65 хүн шархтсан байна.

Ираны хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл, пуужингууд эмнэлгийн ойролцоох цэргийн байгууламжийг онилсон ч байгаа оноогүй гэнэ.  


Ираны өнгөрсөн шөнө өрнүүлсэн довтолгоо маш ширүүн байсан тул АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сөргөлдөөнд шууд оролцох асуудлыг хөндөхөд хүрсэн гэж ВВС агентлагийн мэдээлэлд дурджээ.

Тодруулбал, тэрбээр Иранд цохилт өгөх санааг дэмжсэн ч эцсийн шийдвэр гаргаагүй гэнэ. Энэ мэдээлэл цацагдсаны дараа Ираны тал мэдэгдэл хийж, хөндлөнгөөс оролцвол харамсах болно гэжээ.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.143
    2 цагийн өмнө

    Европчууд африк исламын эсрэг хилээ хаа.

    Хариулах