Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн Израиль, Ираны дайсагнал үргэлжилсээр, талууд бие, биедээ харилцан цохилт өгсөн хэвээр байна.
Израилийн тал өчигдөр Иранд цохилт өгөх үеэр Ираны Зэвсэгт хүчний Тагнуулын албаны дарга амь үрэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хоёр тал тохиролцоо хийх ёстой" гэж мэдэгдсэн бол Иран улс тохиролцоо хийхгүй гэсэн байр сууриа хамгаалж, Цөмийн зэвсэгтэй болох санаа байхгүй гэсэн байр сууриа давтаж буй. Харин Израилийн Ерөнхий сайд Б.Нетаньяху "Асуудлын гол нь хурцадмал байдлыг намжаах бус, харин Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлэх боломжийг таслах явдал юм" гэж мэдэгджээ.
Израиль улс пүрэвээс баасан гарагт шилжих шөнө анх Иран руу довтолсноос энэхүү хямрал эхэлсэн байдаг. Түүнээс хойш Иранд дор хаяж 224 хүн амь насаа алдсан бол Израилийн талаас 10 гаруй хүн амиа алджээ.
Иран, Израилийн харилцан довтолгоо ийнхүү дөрөв дэхь хоногтоо үргэлжилж байна. Зарим хэвлэл энэ удаагийн зөрчийг "Дайн" гэж нэрлэж эхэлжээ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
59.153.112.141
ж, ч -ийн дараа и эгшиг байх уу
Хариулах103.229.122.88
зөрчийг гэнэ үү.зөрчилийг болгож засаач.зөв бичээч .
Хариулах