Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар “Л.Гантөмөрийг намын даргаас огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан ч авч хэлэлцээгүй” гэсэн мэдээлэл зарим хэвлэлд гарсан билээ. Түүнчлэн, “Үндэсний жигүүр” фракциас маргааш Улс төрийн зөвлөлөөр хэлэлцээгүй дээрх асуудлыг албан ёсоор гаргаж тавина гэсэн мэдээлэл гарч буй.
Үндэсний жигүүр гэдэг нь өнгөрсөн зун хуралдсан АН-ын ээлжит бус их хурлыг бусниулсан тэмцэгч гэх Б.Цэгмэд, МУГЖ Д.Сосорбарам тэргүүтнүүд юм.
Бид энэ талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадоржоос тодруулахад “Ийм шахалт байхгүй. Ардчилсан нам дотоод эв нэгдлээ хангасан. Бид "Өрийн дарамтгүй Монгол" аянаа үргэлжлүүлж байгаа. Ардчилсан нам эв нэгдлээ хангаж аливаа асуудалд нэгдсэн ойлголтоор ажиллаж байгаа” гэж хариулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна