-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд авлигачдад хэмжээгүй эрх мэдэл олгодог аюултай үг орсон байна-
Манай Зөв.мн сайт УИХ-д өргөн баригдсан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийн онцлох заалтуудыг танилцуулж байгаа билээ. Өнөөдөр хуулийн Долдугаар зүйл “Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр ногдуулах, төлөх”-тэй холбоотой зохицуулалтын 7.6, 7.7, 7.10 дугаар зүйлийг онцолж байна.
Дээрх зүйл заалтыг задалбал:
7.6.Иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг шууд хийлгэх тухай нөхцөлөөр тохиролцож гэрээ байгуулж болно.
7.7.Энэ хуулийн 7.6-д заасан гэрээнд заасан бол замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийн гүйлгээг холбогдох хуульд заасны дагуу төсөвт шилжүүлж болно.
7.10.Татварын алба замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй иргэн, хуулийн этгээдийн өрийг Татварын ерөнхий хуульд заасны дагуу хураах үйл ажиллагаа хэрэгжүүлж болно гэж заасан байна.
Харин “Өр хураах ажиллагаа”-г Татварын ерөнхий хуульд:
55 дугаар зүйл.Татварын өр хураах үйл ажиллагаа
55.1.Татварын алба дараах тохиолдолд татварын өр хураах үйл ажиллагааг эхлүүлнэ:
55.1.1.татвар төлөгчөөс болон татвар төлөх үүрэгтэй хоёрдогч этгээдээс татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд бүрэн төлөөгүй;
55.1.2.татвар төлөгч энэ хуулийн 54.2-т заасан урьдчилан нэхэмжлэх хуудас болон энэ хуулийн 53 дугаар зүйлээр тогтоосон хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;
55.1.3.өв залгамжлагчаас татварын өрийг нэхэмжлэхэд заасан хугацаанд татвараа бүрэн төлөөгүй;
55.1.4.татвар төлөх хугацаанаас хойш нэхэмжлэх хүлээн авсан татвар төлөгчид энэ хуулийн 54.1-д заасан нөхцөл байдал үүссэн.
55.2.Татварын алба татварын өрийг хураах үйл ажиллагааг дараах дарааллын дагуу хэрэгжүүлнэ:
55.2.1.нэхэмжлэх хүргүүлэх;
55.2.2.татварын өрийг үл маргах журмаар гаргуулах;
55.2.3.бэлэн мөнгө хураах;
55.2.4.хөрөнгө болон авлага битүүмжлэх;
55.2.5.битүүмжилсэн хөрөнгийг хураах;
55.2.6.битүүмжлэн хураасан хөрөнгийг мөнгөн хэлбэрт шилжүүлэх;
55.2.7.орлогыг хуваарилах;
55.3.Татварын өрийг бүрэн хураах зорилгоор энэ хуулийн 55.2-т заасан ажиллагааг давхардуулан явуулж болно гэж зохицуулжээ.
Хууль батлагдсанаар нийслэл төлбөртэй бүстэй болно. Тэр бүсэд төлөх төлбөрийг шууд данснаасаа татуулах эсэхээ иргэн, ААН өөрөө сонгох эрхтэй. 7.6-д энэ талаар заасан. Харин 7.7 буюу нэгэнтээ гэрээ байгуулж, төлбөрөө шууд дансаасаа төлөхөөр болчихсон иргэн, ААН-үүдийн данснаас төлбөрийг татах, Татварын ерөнхий хуулийн дагуу өр хураах ажиллагаа явуулахдаа “Болно” гэх, авлигач түшмэдүүдэд хамгийн их боломж, эрх мэдлийг олгож байдаг, хуулийн хамгийн сул тал болох үгийг ашигласан нь болгоомжлол төрүүлж байна.
Өнөөдөр эрх баригчид, дарга нар “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэж онолддог. Гэтэл хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг хамгийн ихээр алдагдуулдаг хүчин зүйл нь хуульд орсон, ялангуяа татвар, торгуультай холбоотой хуулиад дээр байдаг “Болно” гэдэг заалт байдаг.
Хуулийн зүйл заалтуудыг салаа утгаатай болгодог энэ үг иргэн, ААН-үүдэд үзэмжээр хандах боломжийг төр, төрийн нэр барьсан аалбан тушаалтнуудад олгосноос шударга бус байдал бий болдог юм.
Уг хуулийн төслөөс онцлох заалтуудыг танилцуулж байна. Уншигчид https://d.parliament.mn/tusul/b2da2f4d-7584-4139-854a-df23d7a66ae3 холбоосоор нэвтэрч хуулийн төслийн дээлгэрэнгүйтэй танилцах, түүнчлэн заалтууд дээр саналаа өгөх боломжтой юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.35
зөв өө зөв дэмжиж байгаа шүү яаармагаас ирдэг ч гэсэн
Хариулах125.35.31.83
Төлбөрөө төлөөгүй өдрөөс нь эхлээд алданги тооцдог болох хэрэгтэй.Ийм албадлагын арга маш олон улсад хэрэгждэг юм байна.
Хариулах