Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра суллагдлаа

Zuv.mn
45 минутын өмнө

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Шинаватра өнөөдөр шоронгоос суллагджээ. Цагаан цамц, хөх саарал өмд өмсөж, толгойдоо богино халимаг тавьсан түүнийг Бангкокийн Клонг Прем шоронгоос гарч ирэхэд улаан хувцсаар жигдэрсэн олон зуун дэмжигчид нь баярлан угтаж авсан байна.

Таксин Шинаватра нь 2001-2006 онуудад ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд эрх мэдлээ хэрэгжүүлж байх хугацаандаа авлига, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэгт холбогдож, эх орноосоо оргон зайлсан юм. Удаан хугацаанд гаднын улсуудад хорогдсон /Түүний дотор Монголд хэсэг хугацаанд байсан гэдэг мэдээлэл гарч байв/ тэрбээр эх орондоо эргэн очиж, нэг жилийн ял эдлээд 76 насандаа ийнхүү шоронгоос суллагдав. Түүний суллагдсан явдал Тайландын улс төрийн өнөөдрийн гол үйл явдал болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна