"Ногоон автобус-ны хэрэг шалгалтын үеэр өөрийгөө хутгалсан С.Жавхланбаатарын мөрдөн байцаалтыг зогсоожээ

Zuv.mn
2023/11/09

"Ногоон автобус"-ны хэрэгт шалгагдаж буй Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатарын биеийн байдлаас шалтгаалан мөрдөн байцаалтыг зогсоожээ.

Тодруулбал, С.Жавхланбаатар хэрэг шалгалтын явцад өөрийгөө мэсээр гэмтээсэн байдаг. Тэрбээр гэр бүлийн маргаанаас үүдэж уг үйлдлийг гаргасан гэдгээ тайлбарласан. 

Тэрбээр өөрийгөө гэмтээгээд нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байгаа учир мөрдөн байцаалтыг зогсоожээ.

 Ногоон автобусны хэргээр АТГ-аас 25 хүнийг яллагдагчаар татсан байгаа билээ. 





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.171
    2023/11/12

    Төрийн албан хаагч луйварчидтай нийлж луйвар хийдгийг ТОД харууллаа. ЭНЭ луйварчдад зохих ялыг шүүхийнхэн өгч чадах уу? Манай шүүхэд цэвэрлэж болдоггүй АВЛИГАЧИД сууж байгаа. БҮГД ярьдаг, арга хэмжээ авч чадахгүй байна. ТЭР бүү хэл ҮАБЗийн гурав ч авлигхчид ШҮҮХЭД байгаа мэднэ.

    Хариулах
  • 66.181.186.185
    2023/11/09

    Ийм эргүү балай нөхөд яаж яваад тэнд оччихдог байна аааа

    Хариулах
  • 202.170.66.3
    2023/11/09

    hjgsfd

    Хариулах