Өчигдөр/2023.11.08/ Нийслэлд найман хүн угаартжээ.
Тодруулбал, СХД-ийн 35 дугаар хороо Орбитын гудамж орчимд нэг гэр бүлийн 3 хүн /57-58 насны 2 хүн, бага насны нэг хүүхэд/, СБД-ийн 20 дугаар хороо Цээнийн гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /58-60 насны/, тус дүүргийн Хангайн гудамж орчимд 1 хүн /55 нас/, тус дүүргийн Рашааны гудамж орчимд нэг гэр бүлийн 2 хүн /43-44 насны/ иргэд тус тус угаартсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээлэл бүрд хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүн ажиллаж эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээнд хамруулж, мэргэжлийн байгууллагаар шинжилгээ хийлгэх зорилгоор үнс, шахмал түлшнээс дээж авч, холбогдох ажиллагааг хийж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна