Согтуу залуус айл шатаахыг завджээ

С.Гандэлгэр
2023/11/22

Налайх дүүрэг 8-р хорооны дугаар тоотод оршин суух Б гэгч айлын дамжуулагчтай угаар мэдрэгчээс Тавантолгой түлш компанийн Хяналтын нэгдсэн төвд онц аюултай дохио өчигдөр /2023.11.21/ 17:30 цагийн үед иржээ. Ирсэн мэдээллийн дагуу тухайн айлын бүртгэлтэй утасны дугаар руу залгахад утас нь холбогдохгүй байжээ.

Улмаар хаягийн дагуу Хяналтын ажилтан н.Баярмаа яаралтай очиход согтуу залуус гэрийг нь гаднаас нь галдаж, хэргийн газраас зугтаж байхыг илрүүлэн тус дүүргийн цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газарт дуудлага өгч яаралтай арга хэмжээ авчээ.

Тухайн айлд гэрийн эзэн иргэн Б согтуу унтаж байсан байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Хяналтын нэгдсэн төвийн Ээлжийн дэлгэцийн оператор, Налайх дүүргийн ахлах ажилтан, ХҮТ-ийн хариуцлагатай жижүүр нар шуурхай ажилласны үр дүнд иргэн Б-ийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чаджээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.255
    2023/11/22

    Архичин монголчууд хөөрхий.

    Хариулах