Бибиго брэндийн бүтээгдэхүүн Монгол улсад албан ёсоор худалдаалагдаж эхэллээ

Zuv.mn
2023/11/22

Монголчуудын үндсэн хоолны цэсэнд эртнээс байсан БАНШ хэмээх хоол нь тэртээ МЭӨ онд үүссэн гэж ярьдаг ба 21 дүгээр зуун хүртэл улс улсын өвөрмөц амт, соёлыг агуулсан олон зуун сая хүний идэх дуртай хоол байсаар байна.

Италид “равиоли”, Латин Америкт “эмпанада”, ОХУ-д “пелмени”, Кантончууд “дим сам”, Монголд “банш”, БНСУ-д “манду”, Англи хэлтэй орнуудад “дамплинг” гэх нэршилтэй байдаг гэдгийг хүмүүс сайн мэднэ.

Харин дэлхий дахинд Кпоп хөгжмийн урсгал, Паразит киногоороо шинэ нөлөөллийн давалгаа үүсгэж буй БНСУ-ын №1 хөлдөөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч CJ CheilJedang” группийн Бибиго брэнд баншны зах зээлд хэдийнээ хамгийн том байр суурь эзэлжээ.

Бибиго банш нь АНУ, БНХАУ, Герман, Вьетнам зэрэг 70 орчим оронд зах зээлийн тэргүүлэгч болсон байна. Мөн 2020 онд дэлхийн хэмжээнд 1 их наяд вон буюу 890 сая ам.доллароор үнэлэгдсэн бүтээгдэхүүн борлуулснаараа тус зах зээлийг бүрэн эзэлсэн гэхэд болно. 

Бибиго гэдэг нь Солонгос үндэстний эртний хоол "бибимбаб"-ийн "бибим" гэдэг үгийг авч "Go" буюу урагш тэмүүлэн явах утгыг нэгтгэсэн нийлмэл үг юм. Бибиго гэдэг нь Солонгос үндэстний эртний хоол "бибимбаб"-ийн "бибим" гэдэг үгийг авч "Go" буюу урагш тэмүүлэн явах утгыг нэгтгэсэн нийлмэл үг юм. 


Олон улсад хэрэглэгчдийн таашаалд нийцсэн уг бүтээгдэхүүнийг мэргэжлийн хүмүүс өндөрөөр үнэлж, сэтгэгдлээ хэлсэн байдаг. Олон улсын худалдааны хүрээлэнгийн судлаач Сим Хе Жонг "Солонгос манду нь дэлхий даяар алдартай болсон нь ууранд жигнэж, шарж, шөл болгон хэрэглэж болдог ба бага нүүрс ус агуулдаг бөгөөд маш их ногоо, уураг агуулдаг тул эрүүл хоол хүнс гэж үздэг" гэжээ. Тэрбээр нэмж “Бибиго нь АНУ-д хөнгөн зуушны оронд зөв хоолны нэг хэсэг болж байна.” хэмээжээ. Солонгос улсын 5000 жилийн түүхтэй хоолны жорыг авч өнөөгийн орчин үеийн амьдралын хэв маягт нийцүүлэн бүтээдэг Солонгосын №1 хүнсний компани болох CJ CheilJedang-ийн бүтээсэн “Бибиго” банш нь Монгол улсын бүхий л томоохон хүнсний дэлгүүрүүдээр байршсан бөгөөд 5-8 минутад бүрэн болдог Кимчитэй банш, Амталсан махтай банш, Ногоотой банш, Мөөгтэй банш гэсэн 4 төрлийг хэрэглэгч танд санал болгож байна. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2023/11/22

    Amt gej hachin,yostoi dasahgui,muuhai muuhai

    Хариулах
  • 202.126.90.153
    2023/11/22

    Ene door ih amttai gj bichsen bn. Mongol mah bhda

    Хариулах
  • 202.126.90.75
    2023/11/22

    Amt bol nice sh dee. Khurdan khugtsaand boldog.

    Хариулах