Зэвсэгт хүчний 326-р цэргийн ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал тус цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Үүнтэй холбогдуулан түүнийг өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул ажлаас нь чөлөөлсөн байна.
Мөн түүнчлэн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.153
A cool chine hurandaa geluu ooooh like
Хариулах202.9.47.58
Энэ дүр эсгэсэн шийдвэр яахав. Наад хурандааг чинь халсан ч дахиад өөр албанд томилохоо МАН ын дарга нар тооцсон л байгаа.
Хариулах