Хөшигний ард нуугдсан хүчирхийрлэл буюу үе тэнгийн дээрэлхэлт

2023/11/23

..."Уулан дээр амьдардаг" гээд манай ангийнхан намайг шоолдог. Хичээл тарах үеийг би үзэн яддаг. Үнэхээр надад хэцүү байдаг. 

..."Ээжийн авч өгсөн утас товчлууртай байсан. Тэрийг харсан ангийн хөвгүүд "Эртний хүн" хэмээн намайг шоолдог болсон. Утаснаасаа ичих, элдвээр дуудуулах үнэхээр хэцүү.

Энэ бол үе тэнгийн дээрэлхэлт, гадуурхалд өртөж сэтгэл санаа, эрүүл мэнд, авьяас, чадвар, амь насаараа хохирч буй олон мянган хүүхдүүдийн л төлөөлөл. Түүний адил, магадгүй үүнээс бэрх нөхцөлд буй хэчнээн хүүхэд хэнд хэлж, хаана хандахаа мэдэхгүй бэтгэрч яваа. Учир нь манай улсад үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг нэгдсэн дүрэм, журам байдаггүй. Сурагчид сургуулийн орчинд ялгаварлан гадуурхагдлаа гэхэд хариуцах алба хаагч, хариуцлага тооцох механизм хангалтгүй байгаа юм. Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас бие, сэтгэл зүйгээрээ хохирсон хүүхдэд тусламж үзүүлэх боломж ч хязгаарлагдмал. Үүний улмаас өсвөр насныхны дунд амиа хорлолт өндөр байна. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 15- 29 наснаас доош насны  хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагдсан байна. Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн сангийн 2022 оны Дэлхийн хүүхдийн байдал 2022 тайланд жил бүр 45,800 өсвөр насныхан амиа хорлодог талаар дурдсан байна.  10-19 насны өсвөр насныхны нас баралтын хамгийн түгээмэл шалтгаануудын тавдугаарт амиа егүүтгэх явдал орж байгаа юм. Амиа хорлолтын шалтгааны багагүй хувийг үе тэнгийн дээрэлтхэлт эзэлдэг байна. Үе тэнгийн дээрэлхэлтийг бодлогын түвшинд анхаарч, журамлах зайлшгүй шаардлагатай болохыг дээр дурдсан тоо мэдээллээс харж болохоор байна. 

Хүүхдүүдийн 30 орчим хувь нь сургуулийн орчинд хүчирхийлэлд өртөж байна

БШУЯ-наас Улаанбаатар хотын бүх дүүрэг, найман аймагт амьдарч буй 12-18 насны нийт 4264 хүүхдийг судалгаанд хамруулахад 82.8 хувь нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд, тэр дундаа бие махбодын хүчирхийлэлд хамгийн их өртсөн байна. Энэ нь гэр бүл, сургуулийн орчинд түгээмэл байна. Сургуулийн орчинд хүүхдийн эрхийг зөрчиж, хүчирхийлэл үйлдэгч гол этгээд нь 

  • ахлах ангийн хүүхэд 47.6 хувь
  • багш 15 хувь байна.

Хүчирхийлэлд өртөх, дээрэлхэлтийн хохирогч болох олон шалтгаан бий. Зарим тохиолдолд томчууд ч үе тэнгийн гадуурхал, дээрэлхэлтийг өдөөх тохиолдол бий. Тухайлбал, урлаг, спортын тэмцээн уралдаан, хүүхдүүдийг бие биетэй нь уралдаж, өрсөлдүүлэх хандлага зэрэг нь хүүхдийн бие, сэтгэлийг шархлуулах нь элбэг. Энгийн мэт боловч эмзэг энэ сэдвийг анхаарах цаг болжээ.

Таны, миний хүүхэд "Үе тэнгийн дээрхэлт"-д өртөөгүй гэдэгт итгэлтэй байна уу. "Чимээгүй тахал" гэж хэлж болох энэ хүчирхийлэл газар авсаар байгааг анзаарав уу. Үе, тэнгийн дээрэлхэлтийн эсрэг үр хүүхэдтэй болгон тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр биш юмаа гэхэд маргааш таны хүүхдэд ч энэ эрсдэл нүүрлэхгүй гэж баталгаа алга. 






Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.155
    2023/11/23

    Энэ асуудал газар авч байгааг суогуулийн захиргаа, олон нийт салбарын яам анхаарч ажиллах цаг болсон бна. Гадуурхах, дээрэлхэх явдал сургууль болгонд байгаа нь харамсалтай. Цэргийн ангиуд зарим албхн газарт ч байгаа…энд яам, цагдаа, олон нийтийг байгууллагууд одоо ажиллах цаг шүү! Ямарч гэмт хэрэг эарахыг үгүйсгэхгүй.Манайхан урьдчилж биш, гарсан хойно нь араас нь хөөцөлдөж ажиллаад бна.

    Хариулах
  • 139.5.216.252
    2023/11/23

    Uulaa dr amidrdg humuus iluu ih chiireg bdgimshde, tovchluurtai utas chine sain huuhduudiin mood shde. Deerelheltiin esreg shugel uleegch nar bulgemuud baiguulagdah boltoi

    Хариулах