Ирэх жилийн сонгууль хуучин шинэ улстөрийн хүчнүүдийн хатуу тэмцэл дор явагдахаар байна

Zuv.mn
2024/01/04

Тойрог томорсноор ХҮН нам хөдөлгөөнд орж нийт 300 гаруй нэр дэвшигчдээс шигшиж тойргийн ахлагчдаа тодруулж байгаа мэдээллийг ойрын эх сурвалжаас авснаа хүргэж байна.

Улаанбаатар хотын тойргуудыг толгойлох шинэ улстөрчдийн мэдээллийг хүргэж байна. УБ хотод тус намын рэйтинг хамгийн өндөр байгаа бөгөөд олон эмэгтэйчүүдийг сойж байгаа аж.

Баянзүрх дүүрэгт Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр, Харвардын эдийн засагч С.Санасэр тус намын хариуцлагын хорооны дарга А.Дөлгөөн нар ахалж орохоор яригдаж байна.

Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн намын хорооны дарга, урбанист Э.Золзаяа, блогчин Б.Мөнхцэлмэг болон НБД Д.Өнөржаргал нар багаа удирдаж орохоор байна.

Баянгол дүүрэгт тус намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Д.Энхбат, МУИС-ийн багш Ш.Энхтуул, эдийн засагч Ц.Лут-Очир нарыг дэвшүүлэхээр яригдаж байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт намын дарга асан Б.Найдалаа, эдийн засагч Б.Мөнхсоёл, МХАҮТ-ын Б.Хаш-Эрдэнэ нар багаа удирдахаар ажилдаа оржээ.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл, НБД Г.Дөлгөөн нар дэвших мандатаа авчээ.

Харин ХҮН намыг УИХ-д суудалтай болгосон  Хан-Уул дүүрэгт тус намын ахмад дэмжигч Де факто Д.Жаргалсайхан, Күй эдикешн группын  Ц.Алтансор, эдийн засагч А.Мандахнаран нар нэр дэвшихээр яригдаж байна.

Баруун бүс болох Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойргийг намын дарга Т.Доржханд болон Лондон бизнесийн төвд ажиллаж байсан актуарч Д.Гантулга, Лодойдамба сангийн тэргүүн Л.Энхнасан нар толгойлж орох бол Хөвсгөл, Орхон, Булганы тойрогт тус намын ЕНБД П.Ганзориг, Дэлхийн банкны эдийн засагч асан доктор Б.Түвшинтулга, боловсролын салбарын төлөөлөл Т.Очирдарь нар магнайлж орохоор болжээ.

Харин Сэлэнгэ, Дархан-Уул, Төвийн тойрогт эдийн засагч, доктор Б.Отгонтөгс, хуульч Д.Үүрцайх, Гэрэгэ системс компаны үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар багаа удирдахаар байна.

Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийд УЗГишүүн Б.Ганболд, “фармер” доктор Л.Лхагвасүрэн, НБД Б.Энхбаяр нар ахалж орох бол говийн бүст УЗГишүүн, инженер Ж.Золжаргал, НБД П.Болор, татварын эдийн засагч Ш.Отгонтуяа нар өнгөлөхөөр яригдаж байна.

Архангай, Өвөрхангай, Баянхонгорт хуульч Г.Уянгахишиг, гэрэлт гудамжны санаачлагч О.Билгүүн, НБДарга Т.Отгонбаатар нарын нэрс яригдаж байна.

Эцэст нь Баян-Өлгийн тойрогт хуульч О.Батхүү,  УЗГишүүн С.Айнагүл, доктор Ж.Жамсрандорж нар нэр дэвшихээр яригдаж байна.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна