АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр дахь онгоцоо энэ оны эхний улиралд хүлээн авна

Х.Есү
2024/01/04

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 2023 оны тавдугаар сард хоёр ширхэг 787-9 /DREAMLINER/ төрлийн агаарын хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр ашиглах гэрээг байгуулсны дагуу эхний 787-9 агаарын хөлгөө 2023.08.11-ний өдөр хүлээн авсан. 

Хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авахаар төлөвлөж байна. Тус агаарын хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нислэг үйлдэж буй бөгөөд 2024 оноос АНУ, цаашид Сингапур, Австрали улс руу нислэг үйлдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Эх сурвалж: ЗТХЯ



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.15.71
    2024/01/05

    tatvar tulugchdiin mungunuus avdaggui baigaa shuu. medemhiirch bichihee bolioroi

    Хариулах
  • 66.181.180.64
    2024/01/05

    Онгоцны орлогоосоо төлнөө битгий юм болгоныг харлуулах гэж оролдож бай.

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/01/05

    за тэгээд хоёр дахь онгоц ирэхээр хоёр онгоцны сарын түрээс 1,540 тэрбум ам долларын түрээс төлнөө гэсэн үг үүнийг хэн төлөх вэ татвар төлөгч та бидний мөнгөөр төлнөө

    Хариулах
  • 183.177.99.226
    2024/01/05

    Данх Америк манай гурав дахь хөрш гээд унгас алдаад тэнэг мулгуу үхэр монголчууд Америкчуудад гурван жил гуйж гувшиж хадаг яндар болж байж түрээсийн онгоц авч ашиглаж байна түрээс нь дуусхаар Америкууд онгоцоо эргүүлж татнаа тэр түрээсийн онгоц нь манайх Америкчуудад онгоцны түрээс сардаа 770,000 сая ам доллар сар болгон төлнөө гэсэн үг юуныхан ашиг байхав бөөн өр нэг иймэрхүү л тавилантай улс

    Хариулах