Тээврийн хэрэгслийн торгууль төлөх боломжтой зургаан суваг

С.Гандэлгэр
2024/01/09

Тээврийн хэрэгслийн торгууль төлөх боломжууд

Зөрчлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр жолооч нарт хамаатай хэд хэдэн зүйл, заалт шинэчлэгдсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн.  Үүнд, 

  • Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулийг хугацаандаа буюу 15 хоногт төлбөл торгуулийн хэмжээг 50%-аар хөнгөлнө;

  • Жолооч, хуулийн этгээд торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50% хүртэл нэмэгдүүлнэ;

  • Торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ; 

  • Торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооны үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, нөхөн авах, өөрчлөх зэрэг төрийн үйлчилгээ авах эрхийг хязгаарлана;

  • Торгуулиа төлөөгүй бол тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй зэрэг багтаж байгаа юм. 

Эдгээр нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс бичигдсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуульд хамаатай тул өмнөх оны торгуулиуд 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалтад хамаарахгүй. 

Иймд тээврийн хэрэгслийн торгуулийг төлөх боломжтой 6 сувгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе. 

  1. Голомт, Төрийн банкны интернэт банкаар болон салбаруудад нь биеэр очиж төлөх боломжтой. 

  2. Smartcar.mn систем ашиглан төлөх үед нэгж торгууль бүрд 2,000 төгрөгийн хураамж нэмэгдэнэ. Бүх торгуулиа нэгтгээд нэг л удаа төлөх боломжгүй бөгөөд заавал тус бүрд нь төлнө. 

  3. Гэрэгэ киоскоор торгуулиа төлөх тохиолдолд шимтгэл 800 төгрөг болон банкны шимтгэл нэмэлтээр төлөх юм. 

  4. E-Mongolia платформ руу өөрийн бүртгэлээр нэвтрэн “Авто тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх” гэсэн үйлчилгээг сонгон нэмэлт шимтгэлгүйгээр жолоочийн торгуулиа хамтад нь төлөх боломжтой юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.11.192.2
    2024/10/21

    Сайн байна уу Байгууллагын нэр дээрхи тээврийн хэрэгсэлийн торгуулийг байгауулага данснаас төлмөөр байгаач smartcar дээр QPI-ээр төлөхөөс өөр сонголтгүй бөгөөд байгууллага интернэшт банк QPI- байхгүй байгаа торгууль төлөхөд хүндрэл гараад байгаа юм байна. Энэн дээр шийдэл байгаа бол хэлж өгч туслана уу

    Хариулах