Зааны ясан эрэг улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн “Африкийн цом”-ын тэмцээнд талбайн эзэд “гайхамшиг” бүтээж, аваргаар шалгарлаа. Хэсгийн шатнаас эгээтэй л мултарчихаагүй тэд тэмцээний дундуур дасгалжуулагчаа солин / Жана-Луи Гассег халж, Эмерс Фаэг томилсон / эрсдэлтэй нүүдэл хийсэн ч эцэст нь цомыг гэртээ авч үлдэв. Алдарт хөлбөмбөгчин Дидье Дрогбагийн эх орон гэдгээр нь хөлбөмбөгчид сайн мэддэг энэ улсын шигшээ баг аваргын төлөө Нигерийг 2:1-ээр буулгаж авчээ.
Нигери – Зааны ясан эрэг 1:2 (1:0, 0:2)
2024 оны хоёрдугаар сарын 11. 23.00 цаг. Алассан Уаттарын нэрэмжит Олимпын цэнгэлдэх хүрээлэн
Гоол:
1:0 – 38 Трост-Эконг, 1:1 – 62 Кессиэ, 1:2 – 81 Аллер.
Нигери – Нвабили, Айна, Аджайи, Трост-Эконг, Басси, Сануси (Арибо, 86), Оньека (Моффи, 86), Ивоби (Юсуф, 79), Чуквуэзе (Саймон, 56), Лукман (Ихеаначо, 79), Осимхен.
Зааны ясан эрэг – Фофана, Орье (Синго, 70), Ндика, Коссуну, Конан, Сери (Лазар, 90), Фофана (Сангаре, 88), Кессиэ, Градель (Диаките, 70), Аденгра, Аллер (Крассо, 88).
Шар хуудас:
Нвабили (53), Орье (54), Фофана (87), Айна (90), Ндика (90).
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна