Энэ долоо хоногт гурав хоног дараалж амарна

Х.Батсайхан
2024/03/05

Энэ долоо хоногийн баасан гарагт Олон улсын эмэгтэйччүүдийн эрхийг хамгаалах өдөр тохиож буй тул гурав хоног дараалж амарна.

2024 онд нийтээр амрах тэмдэглэлт 15  өдрийн дөрөв нь бямба гарагт, гурав нь ням гарагт таарч байна. Тодруулбал, Цагаан сарын шинийн 1, Хүүхдийн баяр, Үндэсний их баяр наадмын гурав дахь өдөр, Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр бямба гараг, харин Цагаан сарын шинийн 2, Үндэсний их баяр наадмын дөрөв дэх өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр ням гараг таарч байгаа юм.

2024 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна

1.Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /даваа гараг/

2.Цагаан сар-Хоёрдугаар сарын 10, 11, 12-нд /бямба, ням, даваа/

3.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /баасан гараг/

4. Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 23 /пүрэв гараг/

5.Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /бямба гараг/

6.Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /пүрэв, баасан, бямба, ням, даваа/

7.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 2 /бямба гараг/

8.Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /мягмар гараг/

9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /ням гараг/



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна