Монгол Улсын 2025 оны төсөв өнгөрсөн долоо хоногт эцэслэн батлагдлаа.
Төсөв хэлэлцэж байх үед Ц.Даваасүрэн сайдын бяслагийн үйлдвэр иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан. Энэ асуудлаар бид Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр, "Намайг гүтгэсэн гүтгэлгийн шинж чанартай зүйлүүд их явлаа. Энэ төсөл 2021 онд эхэлсэн. Төсөвт хөрөнгийг гурав хувааж тавьсан юм. Ирэх жил бүгд дуусна. Ер нь бол зургаан бяслагийн үйлдвэрээс бусад нь 70-100 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Ирэх жил дахин зургаан үйлдвэр бариад дуусна.
Тэр барих гэж байгаа үйлдвэрийнхээ техник тоног төхөөрөмжийг бүгдийг нь авчихсан байгаа. Барилга л эхлээгүй байгаа. Гэхдээ гурван жилийн хугацаанд баригдаж дуусна. Үүнийг би яагаад санаачилсан бэ гэхээр нэгдүгээрт хөдөө залуу малчингүй болж байна. Яагаад гэхээр хөдөө орлогогүй, ажилгүй байна шүү дээ. Тиймээс сүү, мах, арьс ширийг нь дахин боловсруулдаг болгоё гэж бодсон юм.
Олон нийтийн сүлжээгээр тархаад байгаа балгас шиг барилгын зураг бол бяслагийн үйлдвэрийн зураг биш. Худлаа мэдээлэл тараагаад байна. Хамгийн сүүлд лайв хийж намайг гүтгэсэн эмэгтэйг би цагдаад өгнө" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.31.179
Byaslagnii uildver barihaar malchintai boloh yum uu? Byaslag hiine gedeg ni technologiin asuudal. Malchid uneegee saaj chadahgui bgaa. Baahan tonog tuhuurum l uldene. Tonog tuhuurumj unee saahgui. Zah zeel l shiidne. Yun byaslagnii uildver. Tonog tuhuurumjuus baahan idej, gadna bolon gotoodiin zuvluhuud l tur ajillana
Хариулах