Д.Энхтуяа: Утааны эсрэг олон тэрбумыг зарцуулсан ч үнэндээ салхитай үед л утаа бага байна

Х.Есү
9 цаг 14 минутын өмнө

УИХ-ын гишүүүн Д.Энхтуяагаас агаарын бохирдолтой холбоотой зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. 

Д.Энхтуяа: "Өглөө болгон сэтгэл өвдөж босч ирж байна. Утааны эсрэг тэмцэж байна гэж маш олон тэрбум төгрөгийн зарлага гаргасан. Харамсалтай нь өнөөдөр утаатай хэн тэмцэж байна гэвэл хошигнож хэлэх юм бол салхи л тэмцэж байна. Салхитай үед л утаа гайгүй байна шүү дээ. 

Утаа зөвхөн сайд, хотын даргын асуудал биш эрүүл мэндийн асуудал болчхоод байна шүү дээ. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хорт хавдар нэгдүгээрт бичигдэх өвчин болчихсон байна. Энэ хорт хавдар юунаас үүсээд байна вэ гэхээр энэ утаанаас үүдэлтэй гэдгийг эрдэмтэн мэргэд чинь нотолж хэлээд байна. 

Утааны сонсголыг хурдан хийх хэрэгтэй. Гэхдээ сонсголоор асуудлаа сайн ярьж дорвитой шийдэл гаргаж ирэх ёстой. Зуух тараадаг асуудлыг би сайн ойлгохгүй байна. Жил болгон л зуух тараадаг. Гэхдээ маш олон хүмүүс угаартаж нас барж байна шүү дээ" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна