Бусдаас хахууль авсан гэх газрын дарга Д.Гантулгыг цагдан хорьжээ

Х.Есү
7 цаг 4 минутын өмнө

Хот байгуулалт орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулгыг барилгын компаниудаас хахууль авсан байж болзошгүй хэрэгт буруутган энэ сарын 12-нд саатуулжээ. 

Тодруулбал, түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаж байгаа юм байна. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокурорын гаргасан үргэлжлүүлэн хорих саналыг хүлээн авч 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна