ЦЕГ: Дорнод аймагт 14 настай охины биед үе тэнгийн сурагчид нь халдаж, бичлэг хийснийг тогтоосон

С.Гандэлгэр
2024/12/17

Олон нийтийн цахим сүлжээнд орон сууцны орцонд өсвөр насны охины биед хэсэг бүлэг охид нийлж, халдаж буй дүрс бичлэг цацагдсан билээ. 

Цагдаагийн байгууллагаас цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг хийжээ. Шалгалтаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны Дорнод аймагт 14 настай эмэгтэй хүүхдийн биед 14 настай үе тэнгийн сурагчид халдан, бичлэг хийсэн болохыг тогтоосон байна. Аймгийн Хүүхэд хамгааллын баг ажиллаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.157
    2024/12/18

    Яаж хүмүүжихээрээ ингэж өсдөг юм. Гэрийн хүмүүжил л дээ. Ийм хүүхдүүдийг насанд хүрээгүй гэдгээр бүү өөгшүүлээд байгаач . Арга хэмжээ аваад явбал дараалж ийм бузар юм гарахаа багасна.

    Хариулах
  • 202.179.11.230
    2024/12/18

    Solongos kino ih gargaj baigaagiin ai ene dee.

    Хариулах
  • 103.168.34.6
    2024/12/18

    Шууд хүүхдийн клон явуул

    Хариулах
  • 59.153.114.236
    2024/12/17

    Зодоонч охин, бичлэг хийж байгаа охин, хүүхдээ хүмүүжүүлээгүй эцэг эхэд нь хатуу арга хэмжээ авах хэрэгтэй.

    Хариулах