О.Номинчимэг: Шүүгчид зэрэг, дэв, цолтой болохыг гайхаж байна. Ажлаа хийе

Т.Отгонсувд
6 цаг 35 минутын өмнө

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар "Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Номинчимэг "Гурван шатны шүүгчид албан тушаалаараа ялгардаг болохоос биш цол гуншин, зэрэг дэвтэй байна гэснийг гайхаад байна. 

Гоёл, чимэглэл нэмэлт зэрэг, дэв мэтийг болиод ажлын чиг үүргээ биелүүлдэг болохгүй бол утгаа алдлаа. Шүүгч нар нь хүртэл шүүхийн түшээ, тэргүүн түшээ гэх зэрэг зэрэг дэвтэй болно гэж байна. Үүний ач холбогдол нь яг юу юм бэ. Ямар бөх байгаа биш" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна