Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаар хүний эрхийн асуудлаар хэлэлцлээ. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүний эрхийг хангах үндэсний 2-р хөтөлбөрийг танилцууллаа. Энэ ажлын хүрээнд Монгол улсад хүний эрхийг хангах олон чухал шийдвэр гарлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХЗДХЯ-аас боловсруулсан төслийг хүний эрхийн үндэсний комиссд танилцууллаа.
Хүний эрхтэй холбоотой багц хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн "Жагсаал цуглааны тухай хууль", "Хэвлэлийн эрх чөлөөний хууль"-ийг хэлэлцлээ.
Хэрвээ жагсаал цуглааны хуульд өөрчлөлт орвол тухайн жагсаалыг цагдаагийн байгууллагын саналаар албадан тараах эрхтэй болно. Мөн цагдаа жагсаж буй иргэний аюулгүй байдлыг хангах үүргээ л биелүүлнэ.
Жагсаал цуглаан хийхээр бол 48 цагийн өмнө мэдэгдэнэ. Заавал хариу ирүүлэхийг хүлээх шаардлагагүй болно. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт төслийг дагалдуулж зургаан хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар байна. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэмшлийн мэдээллийг ил тод болгоно. Мөн сэтгүүлч эх сурвалжаа хамгаалдаг болно.
Ингэснээр Монгол Улсад хүний эрхийн хоёрдугаар хөтөлбөр хэрэгжиж, олон улсад манай улсын хүний эрхийн индексээр байр урагшлах боломж бүрдэж байна" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна