Хөвсгөл нуурын мөс цөмөрч, машинтай хүн осолджээ

Zuv.mn
6 цаг 25 минутын өмнө

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн ''Далайн хоолой'' гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 101 км-т, Хатгал тосгоны төвд/ суудлын автомашин мөс цөмөрч, 28 настай эрэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарчээ. 

Хохирогч Э нь осолдох үедээ “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж явсан бөгөөд нуурын  мөс цөмөрсний улмаас эмгэнэлт үр дагаварт хүрсэн байна. Онцгой байдлын алба хаагчид ослын газар ажиллаж,  22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна