Нуурын мөс цөмөрч 28 настай залуу амиа алджээ

Т.Отгонсувд
2024/12/19

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Нисэх багийн нутагт суудлын автомашин мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг ОБЕГ арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 21:30 цагт хүлээн авчээ.  

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 69 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э /28 настай, эрэгтэй/ нь “Харриер” загварын суудлын автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч живж нас барсан байжээ. Алба хаагчид 22:32 цагт хоолойн эргээс 30 метр, 2 метрийн гүнээс цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.