450,000 төгрөгөөс дээш торгуультай, төлбөрийн чадваргүй жолооч нараар он гараад 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ

Zuv.mn
5 цаг 50 минутын өмнө

Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байж ирсэн. Тэгвэл Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний зөрчилд ногдуулах хариуцлагыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс яс хэрэгжүүлж ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж буй аж.

Тодруулбал, ирэх сарын 1-нээс эхлэн 450,000 төгрөгөөс дээш торгуультай иргэнийг нийтэд тустай ажил хийлгэх юм байна. Ингэхдээ нэг өдрийн цалинг 15,000 төгрөгөөр тооцоон торгуулийн дүнгээс суутгах ажээ. Энэ нь, 450,000 төгрөгөөс дээш торгуультай бүх жолооч Шүүхийн шийдвэр гартал өдөрт 15,000 төгрөгийн үнэлгээтэй олон нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг юм.

Процессын хувьд энэ үйл явц хэрхэн явагдахыг сийрүүлбэл,

 -Торгуулийн хугацаа хэтэрсэн, нэмэгдэж байна гэдэг мэдээллийг тухайн иргэний бүртгэлтэй гар утасны дугаар руу болон И-Монголиа систем рүү хүргүүлнэ.

-Хэрвээ торгууль нь нэмэгдээд 450 мянган төгрөг хүрсэн бол цагдаагийн байгууллагаас торгуулиа төлөхийг шаардана.

- Торгуулиа төлөхөөс татгалзсан тохиолдолд автомашиныг нь журмын хашаанд байрлуулна.

-Тээврийн цагдаагаас асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргана.

-Шүүхээс хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэн нийтэд тустай ажил хийлгэнэ.

-Нэг өдрийн найман цагаар буюу 15 мянган төгрөгөөр тооцон торгуулиас суутгана.

Энэ журмаар асуудлаа шийдвэрлүүлэх хэмжээнд очсон жолооч дор хаяж 30 хоног нийтэд тустай ажил хийнэ гэсэн үг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.14
    1 цагийн өмнө

    Энэ чинь шийтгэл биш ээ. Тэртээ тэргүй цалин аваад энэ ажлы тань хийдэг хүмүүс байхад эд нарыг ажлуулсан болоод татвар төлөгчдын мөнгөнөөс өгнө гэдэг буруу. Торгуулаа төлтөл нь тээврийн хэрэгслий нь журмал. Энэ чинь сайн шийтгэл болно

    Хариулах