Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд оролцсон ААН-үүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ

Zuv.mn
13 цаг 13 минутын өмнө

Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд хөрөнгө гаргасан ААН-үүд татварын хөнгөлөлт эдэлж, төлөх байсан татвараа авч үлдэж болох хууль эрхзүйн орчин бүрдэж, ирэх сарын 1-нээс хэрэгжихээр болоод байгаа билээ.

Тодруулбал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хөрөнгө гаргаж дэмжсэн ААН татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон. Тэгвэл ирэх жилд энэхүү хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэхэд оролцсон ААН-үүдэд эдлүүлэх шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргажээ.  

Ингэснээр, татварын хөнгөлөлтийг бүхэлд нь Нийслийн утаа гэх мэт тулгамдсан асуудал руу чиглүүлэх боломж бүрдэж байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна