Сайд руу өндөг шидсэн А.Отгонбаатарыг долоо хоног баривчилна

Х.Батсайхан
8 цаг 36 минутын өмнө

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-ээс Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт долоо хоног саатуулж, 14 хоног сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ. 

А.Отгонбаатар нь 2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын яамнаас мэдээлэл хийх үеэр П.Наранбаяр руу өндөг шидэж танхайрсан юм. 

Уг үйлдлийг хуулийн байгууллагаас шалгаж, улмаар дээрх шийдвэрийг гаргалаа.

Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд:

  • Олон нийтийн газарт, эсхүл орон байранд /Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
  • хэрүүл маргаан үүсгэж;
  • бусдыг өдөөн хатгаж;
  • бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
  • олон нийтийг үл хүндэтгэж;
  • үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэж заажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна