Ч.Очирхүү: Гагнуур хийхдээ хар ажил гэж хэзээ ч ичиж байгаагүй

Т.Отгонсувд
12 цаг 32 минутын өмнө

Зөв.мн сайтын True Story ярилцлагад тавилга бүтээгч, контент бүтээгч Ц.Очирхүү оролцлоо. 

Ц.Очирхүү 25 настай. Дархан-Уул аймагт ажиллаж амьдардаг тавилга бүтээгч залуу. Анх аавынхаа гагнуурын төхөөрөмжөөр юм хийж үзээд сонирхол нь төрж одоо өөрийн гараар тавилга бүтээж эхэлжээ. 

Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд хийж буй тавилгуудынхаа явцыг харуулж, сонирхолтой рийл, контент бүтээж иргэд ч ихээр захиалах болсон. 

Хөдөлмөрийг шүтэгч 25 настай залуу гэх цахим хаягны тайлбартай тэрбээр "Миний хувьд Монгол Улсаа үйлдвэрлэгч, бүтээгч орон болоосой гэж үздэг. Тиймдээ ч би шинэхэн нүүж орсон байраа гадны эд хогшлоор дүүргэхийг хүсээгүй учир өөрийн гараар бүх тавилгаа хийсэн. Өөрөө хийсэн гэж бодохоор гэртээ байхдаа хамгийн аз жаргалтай байдаг. 

Би гагнуур хийж байхдаа хар ажил гэж хэзээ ч ичиж байгаагүй. Хүн дуртай зүйлээ олж, түүндээ тууштай байхад хэзээ нэгэн цагт амжилтанд хүрэх болно" хэмээн ярив. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    6 цагийн өмнө

    гоё мэргэжил ш дээ...анхан шатны гагнуурыг хийж сурах сургалтын газар хаагуур бнаа

    Хариулах