Цагдаагийн алба хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд зөвлөгөө өгч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор агаарын бохирдлыг бууруулах зорилгоор түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон.
Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангахаар цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 1707, бусад байгууллагаас 615, нийт 2322 алба хаагч, ажилтнууд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудаар хяналт, шалгалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран иргэдэд зөвөлгөө өгч байна.
Мөн Улаанбаатар хот руу орох, гарах 15 цэг болон өндөрлөг 26 цэгт, 77 алба хаагч тусгай техник хэрэгсэл ашиглан хяналтаар ажиллаж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.177.224
Шалгах юмаа шалгаач айлуудыг шалгаж бхаар наад хулгайчууд даа шалгаач наад хүүхдүүд чинь амрах эрх байдаггүй юмуу Монголын цагдаа айлын хаалга нүдээд нүүрс утаа мэдрэгч шалгаад явж бхаар өөрийнхөн ажлыг хийлгээд ичиж үхмээр юм даа
Хариулах