П.Сайнзориг: Иргэдийн саналыг хүлээн авч, өргөн барьсан хуулиа эргүүлэн татаж байна

Т.Отгонсувд
8 цаг 19 минутын өмнө

 УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар "Гадаадаас авах ажиллах хүчний тоог тогтоохгүй байх" хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг олон нийт шүүмжилж, дотоодын иргэд нь ажлын байрны хомсдолтой байна хэмээн дургүйцээд байсан. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар энэхүү хуулиа эргүүлэн татаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Энэ тухай УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Гадаадаас авах ажиллах хүчний тоог хязгааргүй болгох тухай хуулиа эргүүлэн татаж байна. Иргэдийн санал шүүмжлэл, илэрхийлж буй байр суурийг хүндэтгэж байна. Юун түрүүнд олон нийтэд мэдээллээ хүргэж, ойлголтоо цэгцлэх ёстой. Үүний дараа эдийн засгийг өргөжүүлэх, ажиллах хүчний хомсдолын талаар талаар ярилцах ёстой.

Гадаадад ажиллах хүчний тоог хязгааргүй болгох асуудлын агуулгыг ярилгүй, янз бүрийн үндэстэн, нэр хоч өгөх байдал руу шууд явуулсан. Тодорхой бүлэг этгээдүүд нийгмийг талцуулж, турхирч эхэлсэн. 

Ажил олгогч нар цаг тутам бидэнд ажиллах хүчний талаар санал гомдол хэлж байна. Гэхдээ олон нийтийг мэдээллээр хангах нь хамгийн чухал байна" хэмээв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.191.194
    5 цагийн өмнө

    ингэж анхаарал өөр тийш нь татаж байгаад араар юу шаачваа...аюултай шүү та нар ч

    Хариулах
  • 202.9.46.87
    5 цагийн өмнө

    Татаж болохгүй ээ. Зүтгүүл

    Хариулах