Сурагчаа зодсон багш сурагчийн ээжтэй нь муудалцсаны улмаас хүүг зодсон гэв

Т.Отгонсувд
Өчигдөр 11 цаг 04 минут

Цагдаагийн байгууллагад 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 00 цаг 10 минутад иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар сурагчаа зодсон Архангай аймгийн 2-дугаар сургуулийн 3-р ангийн багш А. Мягмарсүрэн нь тухайн сурагчийн ээжтэй нэг сургуульд багшилдаг бөгөөд хоёр багшийн хоорондын таагүй харилцааны улмаас нөгөө багшийнхаа хүүхдийг зоджээ. Тухайн сургуулийн ёс зүйн хороо хуралдаж хүүхэд зодсон багшид арга хэмжээ авахаар болжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.231
    Өчигдөр

    Монголын багш нарт мэргэжлийн ёс зүй ,чиг хандлага гэдэг юм хэвшил болохгүй ээ ,хэзээний л уламжлалтууд болохоор

    Хариулах