Ч.Ундрам: Музейн ажилчдын ачаар бидний түүх, соёл, зан заншил хамгаалагдаж, ирээдүй хойч үедээ дамжуулах чухал ажил биелж байна

Zuv.mn
Өчигдөр 13 цаг 16 минут

Өнөөдөр Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Монголын музейн 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ. 

May be an image of 12 people and text

Монголын соёлын оюун санаа, үнэ цэнэтэй сан хөмрөгийг нэгэн зууны туршид хадгалж, хамгаалан ирсэн өв, соёлыг дэлгэрүүлэгч, сан хөмрөг бүрдүүлэгч, музейн албан хаагчид болон музейг хөгжүүлэх үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн музей үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн халуун баярын мэндийг дэвшүүлье.

Та бүхний хөдөлмөрийн үр дүнд бидний түүх, соёл, зан заншил хамгаалагдаж, ирээдүй хойч үедээ дамжуулах чухал ажил биелж байна.

Нэгэн зууны тэртээ Монгол Улсад музей байгуулагдсан нь манай үндэсний үнэт түүх, соёл, уламжлалыг хамгаалах ариун үйлсийн эхлэл тавигдсан үйл явдал байлаа. Тэр үеэс хойш Монголын музейн тогтолцоо өргөжиж, үндэсний түүх, соёл, өв уламжлал, ёс заншил, соёлын өвийг хамгаалж үүнийгээ үр хойчдоо өвлүүлхээс гадна олон улсад сурталчлах үүргийг биелүүлж, олон талаар баяжиж, үргэлжлэн хөгжиж байна.

Монгол Улсын үе үеийн парламент соёлын өвийг хадгалж хамгаалах, музейг хөгжүүлэх хүрээнд хууль эрх зүйн хүрээнд тодорхой үүрэг хүлээж ирснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. 1941 онд Улсын бага хурлын 7 дугаар тогтоолоор “Хуучны дурсгалт зүйлийг сахин хамгаалах дүрэм”-ийг баталсан бол 1964 онд Ардын Их Хурлаас ЮНЕСКО-ийн 1654 оны “Зэвсэгт мөргөлдөөний үед соёлын үнэт зүйлийг хамгаалах конвенц”-ыг соёрхон баталж, улмаар 1970 онд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хууль”-ийг батлан гаргасан. Эдгээр хууль эрх зүйн баримт бичгүүд нь үндэсний соёлын өвийг хамгаалахаас гадна түүнийг хадгалах, судлах, сурталчлах, асуудлыг музейн үйл ажиллагаатай хамтатган хөндөж, түүнийг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг тодорхойлж иржээ.

Монгол Улсын Их Хурлаас 2021 онд Музейн тухай хуулийг баталсныг Та бүхэн мэдэх билээ. Энэ хууль бол музейн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг анх удаа бие даасан хуулиар зохицуулах боломжийг олгож, музейн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгоход чухал хөшүүрэг болж байна.

Цаашид музейн тогтвортой хөгжлийг дэмжих, санаачилгыг үргэлжлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.

Миний ээж Д.Тунгалаг 1980, 1990-ээд онд Хувьсгалын музей болон Музейн удирдах газарт ажиллаж байсан бөгөөд миний бага нас энэ газар, энэ цаг үед багагүй хугацааг өнгөрүүлж байсныг дурсмаар байна. Тэр үеийнх нь ажил намайг музейн ач холбогдлыг ойлгон үнэлэхэд ихээхэн нөлөөлсөн юм. Музей бол надад олон талаараа гүн гүнзгий дурсамж үлдээж онцгой орон зайг үлдээсэн газар юм. Бусад хүмүүст ч ийм гэгээлэг, сайхан дурсамж байгаа гэдэгт итгэлтэй байна.

Эрхэм музейн ажилтнууд аа, та бүхний үнэт өвийг цуглуулж, хадгалж, хамгаалж, сурталчлах үйлс бол зөвхөн мэргэжлийн ажил бус, ариун үүрэг хариуцлага билээ. Ингээд түүхт ойгоо тэмдэглэж байгаа музейн салбарын бүх ажилтан, албан хаагчдадаа 100 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэж, цаашдын ажилд нь амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе.

Музейн дараагийн 100 жилд ч бидний хамтын ажиллагаа мөн адил үргэлжлэх болно гэдэгт итгэлтэй байна.

May be an image of 9 people and text



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.63.101
    1 цагийн өмнө

    IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UR OLOGIST.LT.COL@GMAIL .COM

    Хариулах
  • 66.181.186.65
    2 цагийн өмнө

    Ундрам эгчээ та одоо галыхаа өрөөнд босоогоороо юу яахаа больсон биз дээ? ахин битгий тэгээрэй за муухайшт

    Хариулах
  • 103.57.93.84
    3 цагийн өмнө

    түүхийг музейгээр дамжиж мэдэрнэ мэднэ

    Хариулах