​Нийслэлд менингококкцемийн халдвар бүртгэгджээ

Х.Есү
2024/12/24

Нийслэлд менингококкцемийн халдвар бүртгэгджээ. Энэхүү өвчин нь халдварт өвчтэй хүнээс агаар дуслын замаар дамжин халдварладаг байна.

Менингококкт халдвар нянгаар үүсгэгддэг бөгөөд халдвар авсан хүнд эмнэл зүйн шинж тэмдэг 24 цагийн дотор хурдан илэрч эмчилгээ хожимдвол хурдан хүндэрдэг. 

Халдварын үед дараах шинж тэмдэг илэрнэ. 
Өндөр халуурах
Бөөлжих
Толгой өвдөх
Нойрмоглох
Цусархаг тууралт гарах
Гэрэлд цочимтгой болох
Дагз хөших
Таталт өгөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна