Нам даралтын зуух дэлбэрч нэг иргэн түлэгджээ

Х.Есү
23 цаг 13 минутын өмнө

Орхон аймагт нам даралтын зуух дэлбэрч, нэг иргэн түлэгджээ.

Тодруулбал өчигдөр буюу 12 дугаар сарын 24-ний өдөр орой 23:08 цагт зуух дэлбэрсэн тухай дуудлага Орхон аймгийн онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 5х6 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны хэсэгт нам даралтын зуух дэлбэрсний улмаас тааз хэсэгт нуралт үүссэн байжээ.

Мөн иргэн С /52 настай, эрэгтэй/-ийн толгой, гар түлэгдсэн байсан тул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна