Уулнаас чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж нэг иргэн амиа алджээ.
Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ээж, хүүхдийн хамт чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж ээж нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Улмаар Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.
Иймд иргэд та бүхэн өвлийн улиралд аюулгүй байдлаа хангаж, чаргаар гулгахыг сэрэмжлүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.55
Хүүхэд нь насан туршийн шархтай хоцорч эмгэгтэй болох вий. Яана даа
Хариулах66.181.182.127
Эцсийн мөчид үрээ хамгаалаад өөрөөгөө золиослосон бх да, яавал хүүхдээ гэмтээхгүй зогсоох вэ гээд ;(
Хариулах139.5.219.224
Хөөрхий дөө хүүхдээ агаарлуулах гэж байж, ямар гээч үйлийн үр юм, хаалт хамгаалалтыг нь зөөлөвчтэй хийсэн бол гайгүй байсан байх. Одоогийн пивор чарга хагарахаараа сүлбээд л орох бололтой.Стандартын бус муу чаргаар намхан налуу багатай газараар гулгамаар юм билээ.
Хариулах45.117.32.4
Худалдаанд байгаа Чаргануудад стандарт тогтоох хэрэгтэй . Жишээ тормостой бөх бат гэдэгч юм уу? Мөн тэр хавийн хашуунуудад цохилторс хамгаалсан резин хамгаалалт хийлгэх хэрэгтэй.
Хариулах202.126.90.140
ер нь бол агаарт алхах нь зөв юм даа аливаа юм бүхэн сайн муу 2 талтай юм даа
Хариулах