"Телеграм" залилангийн хохирогчдын 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна

Zuv.mn
Өчигдөр 19 цаг 25 минут

Олон улсын хэмжээнд кибер орчинд гэмт хэрэг үйлдэгчдийн тоо жил бүр нэмэгдэж, үйлдлийн арга хэлбэр нь илүү олон болж байгаатай холбоотойгоор манай улсад жил ирэх тутам энэ төрлийн гэмт хэргийн гаралт ихсэж байна.

Тухайлбал өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийт залилах гэмт хэргийн дийлэнх хувийг “Телеграм” аппликейшн ашиглан үйлдэгдсэн бөгөөд 45 хоногт 6.1 тэрбумын хохирол учирсан байна.

Телеграм аппликейшн ашиглан “цагийн ажил хийж орлоготой болоорой” гэх зарын дагуу даалгавар биелүүлэх, зар сурталчилгаа байршуулах зэрэг цахим ажлын санал тавих зарчмаар дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг бөгөөд хохирогчдын 67% хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Иймд иргэд цахим залилах гэмт хэргийн талаар мэдлэг мэдээллээ нэмэгдүүлэх, баталгаатай, найдвартай мэдээлэл эсэхийг шалгаж нягталсны дараа танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлэх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь хамгийн зөв арга юм. Энэ төрлийн гэмт хэрэгт интернет орчинд цагийг их өнгөрүүлдэг иргэд амар хялбар аргаар мөнгө олох боломжтой гэсэн таатай нөхцөлийн дагуу холбогдож, баталгаагүй мэдээлэлд итгэн танихгүй хүний данс руу мөнгө шилжүүлснээр хохирогч болж байгаа тул телеграм аппликэйшн ашиглан үйлдэж буй залилах гэмт хэргээс болгоомжил.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.236
    Өчигдөр

    Гохинээ эргүүнүүдээ урт үстэй ухаан богинохон таануудыг сайхан залилж байнашт.

    Хариулах