Олон нийтэд “хараал заадаг” ёс зүйгүй сошиал лайвчдаас үр хүүхдээ хамгаалах цаг болжээ

Zuv.mn
7 цаг 1 минутын өмнө

Олон нийтийн сүлжээнд шууд бичлэг хийж, үзэл бодлоо илэрхийлэхээс илүүтэй элдэв хараал хэлэн ёс зүйгүй аашилдаг хүмүүс олон бий. Тэгвэл ийм этгээдүүдийг хуулийн байгууллагаас шалгаж, хариуцлага тооцож эхэлжээ.

Тухайлбал, Цагдаагийн байгууллагаас “Бурханы хүү Баярбаатар” гэх цахим хаягнаас хаянаас өнгөрөгч 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр шууд бичлэг хийсэн иргэн н.Баярбаатар гэгчийг хуулийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж, 30 хоног баривчлах шийтгэл ногдуулсан байна.

Иргэн Б-гийн хэлж ярьсан зүйлсэд Хэл шинжлэлийн хүрээлэнгээс шинжээч томилуулан дүгнэлт гаргуулахад шууд бичлэгийн үеэр хэлсэн ёс бус үгс нь бусдыг үл хүндэтгэсэн болох нь тогтоогдсон учир ийнхүү шийтгэжээ.

Амжилттай яваа, амьдралын зөв дадал хэвшилтэй хэрэглэгчид үүнийгээ бусадтай хуваалцаж, нөлөөлөл үзүүлдгээрээ сошиал орчин давуу талтай. Гэхдээ буруу үлгэр дуурайлтай, ёс зүйгүй хэрэглэгчид бас байж, буруу үлгэр дуурайл үзүүлж байгааг зөвтгөж болохгүй.   

Олон нийтийн сүлжээ нэг талаар хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх индэр мөн. Тухайн хүнийг үзэх эсэхээ шийдэх эрх бусдад нь бий. Гэвч энэ шийдвэрийг гаргах чадваргүй бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн олноороо үзэж, оюун ухаанаа хордуулж байгааг зүгээр хараад сууж болохгүй.

Та бидний өөрөөрөө үлгэрлэх гэж, улсдаа хэрэгтэй хүн болгож хүмүүжүүлэх гэж хичээж байгаа үр хүүхдүүдийг, хөдөлмөрийг хэн нэгэн үнэгүйдүүлдэг байж болохгүй. Тиймээс ядаж үр хүүхдээ хамгаалахын тулд эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй сошиал лайвчдыг ядаж хэл ярианы соёлтой байхыг шаардах, болохгүй бол албадах нь буруу биш. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.193
    3 цагийн өмнө

    Сошиалд л тавихгүй болохоос хүн бүр л хараал хэлж байгаа шд

    Хариулах
  • 66.181.161.193
    3 цагийн өмнө

    Аймаг бүрийн групп дээр биеэ үнэлэх зар тавиад байгаа хүүхнүүдэд арга хэмжээ аваач ээ Хүүхэд уншсан үзэж хараад муухай юм аа Садар самууны зураг аймаг бүрийн группд тавьчихсан хүүхэд үзэж харж байгаа

    Хариулах
  • 66.181.161.193
    3 цагийн өмнө

    Баярмаа гээд порно кинонд тоглож садар самуун сурталчлаад аймаг бүрийн зарын групп дээр бичлэгээ зарах зар тавиад байдаг энэ хүүхэндээ арга хэмжээ аваач

    Хариулах
    • 66.181.161.193
      3 цагийн өмнө

      Янхан булай бузар бичлэг зураг тавиад байгаа увайгүй балиартаад арга хэмжээ аваач ээ

  • 139.5.218.206
    5 цагийн өмнө

    Ёстой доо. Хараал урсгасан п. гэж амны уншлага болгосон сошиалын увайгүй ёс бус аймаар үг хэллэг, бичлэг, бичвэртэй хүмүүсээс хүүхэд, залуусаа хамгаалья.

    Хариулах