"Гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан" гэх Д.Н-ийг өнөөдөр шүүнэ

Zuv.mn
6 цаг 15 минутын өмнө

Нийслэлийн прокурорын газраас Д.Н гэх иргэнд Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсэгт зааснаар буюу "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлджээ. 

Өөрөөр хэлбэл, иргэн Д.Н-ын гэмт үйлдэл нотлогдсон гэж үзсэн байна. Дүгнэлтийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн бөгөөд шүүх хурлыг өнөөдөр товлоод байна. 

Эрүүгийн хуулийн 19.4 "Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах" зүйл ангийн 1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.93
    17 минутын өмнө

    Нямжав ямар хэрэг тарьсан бэ

    Хариулах