“Агаарын бохирдол- Хүн амын эрүүл мэнд” хэлэлцүүлэг төрийн ордонд болж байна. Олон нийт “Утааны сонсгол” /Сонсгол биш/ гэж нэрлээд буй уг хэлэлцүүлэг оны өмнө эхэлсэн бөгөөд зохион байгуулагчид нь иргэдэд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор гурван үе шаттай хийхээр шийдсэн нь энэ юм байна.
"Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатарын утаа иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар эрдэмтэн судлаачдын хийсэн судалгааны дүнг танилцуулна. Ялангуяа иргэдийн дунд аман байдлаар тархсан “Утаанаас болж ураг амьгүй төрөх нь ихэссэн гэнэ лээ” гэх зэрэг явган яриаг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нотолж, тайлбарлана. Утаа эхийн хэвлийд дөнгөж бүрэлдэж байгаа эсэд нөлөөлж байна гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, утаанаас үүдэлтэй эрүүл мэндийн гамшиг болж байна гэдэг яриа бодитой" гэж УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн онцоллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.126
За тэгээрэй.Худлаа яриагүй л бол
Хариулах