УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгээс зохион байгуулж буй “Агаарын бохирдол-хүн амын эрүүл мэнд” (Амьд явах, эрүүл орчинд амьдрах эрх) сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, докторууд илтгэл тавьсан нь урьд өмнөх хэлэлцүүлгээс онцлог байлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон их эмч М.Баярмаа "Би хавдар судлаач, дүрс оношилгооны мэргэжилтэй. Дүүрэг хариуцаж ажиллаж байхдаа элэг уушиг, хөх, ходоодны хавдрын өвчлөлд судалгаа хийсэн. УУшгины хавдрын шалтгааны 90 хувийг тамхи эзэлдэг. Тэгвэл утаа бас уушгины хавдар үүсгэх эрдэлтэй гэсэн дүгнэлт гарсан. Дээр нь, утаа ДНХ-д нөлөөлбөл тэнэгрэл үүснэ. Тиймээс шахмал түлшийг солих шаардлагатай" гэв.
"
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Ehleed tamhinaas tatgalzah ni deer yum bish uu?
Хариулах