Монгол Улсад цор ганц гэж болох Арьс ширний төв лаборатори анх байгуулагдсан цагаасаа хойш техник технологийн шинэчлэл хийгдээгүй тул олон улсын түвшний шинжилгээ гүйцэтгэх нөхцөл боломж тааруу байсан билээ. ХХААХҮЯ, Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр 76 нэр төрлийн 83 ширхэг орчин үеийн олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн тоног төхөөрөмж, шаардлагатай химийн бодисоор хангаж, бүрэн шинэчлээд байна.
Ингэснээр 12 нэр төрлийн бүтээгдэхүүнд 22 үзүүлэлтийн шинжилгээ хийж байсан бол 16 нэр төрлийн бүтээгдэхүүнд 60 гаруй үзүүлэлтийн шинжилгээ хийх боломжтой боллоо. Шинжилгээний цар хүрээ нэмэгдсэнээр импортын бүтээгдэхүүний хориотой химийн бодисын агууламжийг шинжилж, шаардлага хангахгүй бүтээгдэхүүний хяналтыг гүйцэтгэх юм.
Арьс ширний төв лабораторийг шинэчлэхдээ GMP стандартын химийн шинжилгээний лаборатори, хими-дээж бэлтгэлийн лаборатори, физик механикийн лаборатори, байгаль орчны лаборатори, бэлэн бүтээгдэхүүний чанарын хяналтын лаборатори гэсэн таван төрлийн лабораторитой боллоо. Шинэчлэлийн хүрээнд олон улсын түвшинд сорилт шинжилгээ болон судалгааны ажил гүйцэтгэх юм байна.
Уг лабораторийн шинэчлэл нь арьс ширний салбар төдийгүй Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын нэн чухал шинжилгээнүүдийг ч хийх чадавхийг нээж өгсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна