Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Н.Сугар: "Чингэлтэй дүүргийн засаг даргын захирамж гарсан. Чингэлтэй дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гарлаа. Оройн 18-21 цагийн хооронд иргэд хогоо хаяна. Харин бусад цагуудад хог гаргаж хаяж болохгүй.
Хэрвээ хаясан тохиолдолд хог хаягдлын хууль дүрэм журмыг зөрчсөн гэж үзээд шаардлагатай торгуулийн арга хэмжээг авна. Ийм зохион байгуулалтад орж байгаа шалтгаан нь юу вэ гэвэл Чингэлтэй дүүргийн хувьд хог ачилтыг 24 цагийн хугацаанд гурван удаа хийдэг. Хэдий ингэж ачиж байгаа ч хог их байсаар байна.
Иргэд 24 цагийн хугацаанд хүссэн үедээ хогоо гаргаж хаяж байна. Өглөө 8 цагт хог ачлаа гэж бодоход үүний дараа иргэд хогоо гаргаад хаячихдаг. Ингээд дараагийн хог ачих цаг хүртэл хогтой байсаар л байна.
Иймээс бид хог хаях цагтай болгож байгаа юм" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.111.68.3
Ийм тэнэг хулгайчууд,цүнх баригчид дарга хийхээр яаж өөдлөх вэ.
Хариулах124.158.109.248
өөр хийчихээр амархан ажил алга уу
Хариулах