Төрийн 451 төрлийн үйлчилгээ авах боломжтой "ХУРДАН" цэг СХД-ийн 43-р хороонд нээлтээ хийлээ

С.Гандэлгэр
5 цаг 43 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 43 хороо төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгтэй боллоо. 

Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээлтээ хийж, иргэд төрийн үйлчилгээг хорооныхоо байрнаас авах боломж бүрдлээ. 

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Э.Батшугар, СХД-ийн засаг дарга Ц.Баттөр нар оролцсон байна. ХУРДАН” цэг байгуулагдсанаар иргэд төрийн 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, харьяалал харгалзахгүй авах боломжтой юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна