Ж.Чинбүрэн: С.Энхболд эрүүл мэндийн салбарыг доройтуулсан хүн. Эргээд сангийн авдар дээр сууж болохгүй

Т.Отгонсувд
7 цаг 0 минутын өмнө

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өмнөх дарга Л.Бямбасүрэн авлигын хэрэгт холбогдож өнгөрсөн есдүгээр сард албан үүргээсээ чөлөөлөгдсөн. Түүний оронд Эрүүл мэндийн сайд, дэд сайдаар ажиллаж байсан С.Энхболдыг томилсон байдаг. 

ЭМДЕГ-ын даргад шинээр томилогдсон Б.Энхболдыг мөн АТГ-аас шалгаж буй. Олон нийтийн зүгээс уг томилгоог эсэргүүцээд буй. 

Тэгвэл уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээс тодрууллаа. 

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог өмнөхөө бодвол сайжруулж, урагшлуулсан. Гэтэл нэг ажлыг урагшлуулаагүй, эрүүл мэндийн салбарын хөгжлийг доройтуулсан хүнийг эрүүл мэндийн тусламжийн авдар дээр нь аваачаад суулгаж байгаад эмч хүний хувьд асар их дургүйцэл хүрч байна. 

Энэ чинь улс төрчдийн сэлгэн суудаг, ээлжилж суудаг ийм талбар биш шүү дээ. Чаддаг хүнээр нь хийлгэе л дээ. Болохгүй байна гэдгээ бид өнгөрсөн 2, 3 жилийн хугацаанд харлаа шүү дээ. Үүн дээр бол үнэхээр харамсалтай байна. Би бол одоо хатуу байр сууриа илэрхийлж байгаа. 

Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдын тухайд Дэлхийн банкны санхүүжилт 19 сая долларыг гацаасан. Энэ чинь эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн том хөтөлбөр. Тэрийг хэрэгжүүлж чадаагүйн төлөө Дэлхийн банк мөнгөө буцаагаад татчихсан. Бусад салбарынхан нь мөнгө байх юм бол бид хийгээд өгье л гээд байдаг манай эрүүл мэндийн салбар одоо яачихсан юм. Мөнгө санхүүжилт нь байгаад байхад тэрийгээ хийж чадахгүй мөнгөө хураалгаж байна гэдэг бол гутамшигтай асуудал. 

Энэ хүнтэй хувь хүний хувьд ямар нэгэн зөрчил энээ тэрээ зүйл ер алга. Харин би энд ард түмнээ төлөөлж сонгогдсон Их хурлын гишүүн хүний хувьд шаардлага тавина. Энэ салбар өөрөө хэн нэгэн эрхтэн дархтан сэлгэн суудаг ийм салбар биш шүү. Би энэ салбараа өмөөрөх болно хэлэх ч болно" гэлээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.115.129
    2 цагийн өмнө

    Энхболд гэгч нь сайд байхдаа юу ч хийлгүй буусан нөхөр биз дээ,одоо болно доо.чаддагийн бол эмчээ хийгээч

    Хариулах
  • 66.181.186.229
    3 цагийн өмнө

    Uz uz

    Хариулах