Б.Ариунзаяа бусдын биед халдсан хэрэгт яллагдагчаар татагдсан үедээ оргон зайлсан гэж үзэн цагдаагийн байгууллагаас шалгаж байна

Zuv.mn
9 цаг 15 минутын өмнө

Бусад руу халуун кофе цацаж гэмтээсэн өмгөөлөгч Б.Батбаяр агсны охин Б.Ариунзаяаг цагдаагийн байгууллагаас саатуулсан гэх мэдээлэл гарсан. Улмаар Б.Ариунзаяа нь хохирогч охин удаа дараа мөнгө нэхэж авсан талаар талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. 

Тэгвэл уг асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа. ЦЕГ “Иргэн А-г бусдын биед хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Яллагдагч А нь шалгалтын явцад оргон зайлсан тул эрэн сурвалжилж, нэгдүгээр сарын 22-ны өдөр олж тогтоосон. Улмаар мэдүүлэг авах  дуудан ирүүлэх хуудас гардуулах  зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст авчирсан.

Яллагдагч А нь тогтоосон хугацаанд өөрийн өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөөр  болж цагдаагийн хэлтсээс явсан” гэж мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна