Цахим орчинд хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяа С.Сэргэлэнбаатар нарын долоон этгээдэд холбогдох шүүх хурал болж, 640 орчим сая төгрөгийг улсын орлого болгожээ.
Тодруулбал, "Pokerrr" аппликейшн ашиглан "Mint", "Хурд" нэртэй покер тоглоомыг хууль бусаар зохион байгуулж байсан этгээдүүдийг илрүүлэн, мөрийтэй тоглоом зохион байгуулах, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган яллагдагч нарт 3-7 сая төгрөгийн торгуулийн ял оноожээ.
Дээрх этгээдүүд нь Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий орон сууцны хороололд 2023 оны тавдугаар сараас 2023 оны 10 дугаар сар хзртэл хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.26
3-7 sayiin torguuliig yal gedeg ym uu ? mungu ugaahiig undsendee zuvshuurch bg bololtoi , banknii sonsgoloor ih mungu ugaasan etgeeduuded bas l uchuuhen torguuliin yal onoogood orhij bsn, busad ulsuud iim yaliig onts notstoid tootsoj hund yal onoodog ym bn , msnaid bol zugeer huuhdiin tolgoi ilj bg ym shig l shiitgeed yvuuldag boljee !
Хариулах