С.Баяр: Боловсролтой сонин болоод байх чинь. Улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа юм болов уу

С.Гандэлгэр
5 цаг 57 минутын өмнө

УИХ-ын дарга асан З.Энхболд өөрийн цахим хуудастаа Ухаа худгийн ордыг "Энержи Ресурс" ХХК-д Засгийн газрын тогтоолоор өгсөн баримтыг нийтэлсэн. Үүнтэй нь холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал 30 жилд 132 их наядын ашиг олдог Ухаа худгийг “Энержи Ресурс“ ХХК-д үнэгүй өгсөн асуудлаар сонсгол хийх ёстой хэмээн мэдэгдсэн юм.

Хариуд нь Ерөнхий сайд асан С.Баяр ийн байр суурь илэрхийлжээ. "Сонин юм. Боловсрол мэдлэгтэй нь гэж бодож явсан залуус гэнэт сонин сонин болоод байхчив ээ. Хөсөг хөдөлгөөд эхэлсэн Засгийн газраа нэг нь огцруулна гэх. Нөгөө нь Засгийн газраа огцруулахгүй гэсэндээ огт хөндлөн, дээрмийн юм ярьж байх юм. Хуулиа уншаагүй дээр улс төрөө яаж хийх учраа олохгүй яваа юм болов уу. Сонсгол нэмэр багатай шиг. Тиймээс 2008 онд ЕС байсан намайг АТГ, цагдаа, шүүхэд өгсөн нь дээр. Улсаа яг ямар философи дээр үндэслэж хөгжүүлэх гээд байна даа, залуус аа" гэв. 



Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.191
    1 цагийн өмнө

    Лодойсамбуу гуай 5 тэрбумын үнэтэй Дээд зэрэглэлийн орон сууцанд 1 жилийн 100 сая төгрөгөөр МСS компаниас түрээслэж амьдардаг гэсэн асуудалыг шалгах ёстой, Лодойсамбуу гуай 100сая түрээсийн орлогоохаанаас олж байгаа, Татварын Хуулийн дагуу татвараа төлсөн эсэхийг шалгах ёстой, 2020 оноос эхлэн бүтэн 4 жил 1 жилийн 100 сая төгрөг зөвхөн түрээсийн байрандаа төлсөн гэхлээр Монголын Тэрбумтан юмбиш үү., Жирийн ард түмнийг татвар төлдөггүй гээд Мэдэгдэл хийгээд ЗГ-ыг огцоруулна ч гэх шиг, Нас барсан Хүмүүсээр Улс төрхийдэг Хог болсон Шударга дүр эсгэсэн Хулгайч Луйварчин Боловсролгүй Элбэгдоржын гар хөл юм байна.,

    Хариулах
    • 202.70.46.20
      32 минутын өмнө

      5 тэрбум чихшиг. Тийм үнэтэй биш шд. дураараа ярьдийн бээ

  • 66.181.183.221
    1 цагийн өмнө

    С.Баяр их сандарч байна шүү таван толгойг төрд авахдаа Ухаа худгийг MCS с өөртөө авлига авч намдаа сонгуулийн санхүүжилт авсан энэ бүгдийг зохицуулж байсан Ц.Балдорж уусан архиа даалгүй нас барсан шүү

    Хариулах
  • 139.5.217.52
    2 цагийн өмнө

    Тэр комментээр ярисаг Мэдэгдэл их сүртэй л юм билээ Хууль шүүхээрээ шалгуулахд Үнэн худал буруж зөв нь ялгарах биз

    Хариулах
  • 202.126.90.53
    3 цагийн өмнө

    2022 онд манай улс 10 гаруй тэрбумын гадаад өртэй байсан одоо 30 тэрбумын $ өртэй болсон өөр хэлэх үг алга

    Хариулах
  • 103.212.118.200
    4 цагийн өмнө

    Оюутолгой нэрийг доор Баяраа гуйа олон хулгай хийсэн шалгах нь зөв.

    Хариулах
    • 66.181.183.221
      1 цагийн өмнө

      Яг үнэн

    • 202.179.25.108
      3 цагийн өмнө

      Улс төрийн ёс зүйг Батнайрамдал барьж ажиллаж сурах хэрэгтэй шүү. Худлаа попорогч нарыг дуурайж болохгүй орилж чанга ярьсанаар асуудлыг шийдэхгүй шүү. Урт настай удаан жаргалтай улс төрч болох бол дотороо бодолтой доороо суурьтай байх нь ёс зүйд нийцнэ.

  • 202.9.46.191
    4 цагийн өмнө

    Чиний бульхайг илэрүүлчихсэн чинь гэнэт сонин болоод байнауу? Сонин юм их л болондоо.

    Хариулах
  • 66.181.161.133
    4 цагийн өмнө

    Боловсролгүй залуучууд улс тард гарчаад энэ улс орныг самарч бна үндэсний хэдэн компанируугаа дайраад л өөрсдөө юугаар гтийгүүлсэн айн татварын мөнгөөр хөлжиж бгаа шдээ

    Хариулах