МИАТ ТӨХК Хөх хотын шууд нислэгээ нээлээ

Х.Есү
13 цаг 50 минутын өмнө

МИАТ ТӨХК-ийн ӨМӨЗО-ны Хөх хотын чиглэлийн хуваарьт нислэг нээгдлээ.

Хөх хот чиглэлийн нислэг нь энэ сарын 23-ны өдрийг хүртэл долоо хоногт гурван удаа буюу Лхагва, Баасан, Ням гарагт үйлдэгдэх бол 23-наас эхлэн өдөр бүр тогтмол нислэг үйлдэх юм. 

May be an image of 10 people and text

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК нь 2025 онд Хөх хот, Шанхай, Сингапур чиглэлд шууд нислэг нээхээр төлөвлөсөн бөгөөд ийнхүү Хөх хотын анхны нислэгээ Bombardier CRJ-700 агаарын хөлгөөр амжилттай үйлдлээ. 

May be an image of 4 people and text that says 'MIAT MONGOLIA MONGOLIANARUNES AN ARUNES TA 6HXay-blHeme3o me3Ο 6HXAy-blH KOLOJT KB JT APb n3rИйH 155 00円 WE ラ M A A'

Уг чиглэлд тогтмол нислэгтэй болсноор Монгол, Хятад хоёр улсын худалдаа, аялал жуулчлал болон соёлын харилцааг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

May be an image of text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна