Г.Отгонбаяр: Хөл, гар минь бүрэн бүтэн, эрүүл саруул байхад би зүгээр суухыг хүсээгүй

Х.Есү
7 цаг 31 минутын өмнө

Бид энэ удаагийн "Эгэл амьдрал" ярилцлагын нэвтрүүлэгтээ автобусыг "Цайны газар"-т "хувиргаж", ажиллуулж буй иргэн Г.Отгонбаярыг урьж оролцууллаа. 

Тэрбээр цэргийн хотхоны ойролцоо тус цайны газраа ажиллуулдаг ба нээгээд хоёр дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм. 

Түүнтэй хэсэг хором ярилцахад "Хөл, гар минь бүрэн бүтэн, эрүүл саруул байхад би зүгээр суухыг хүсээгүй. Тиймээс автобусаа "Цайны газар" болгоод аз жаргалтайгаар ажлаа хийж байна. Олсон мөнгөөрөө дуртай ганц чихрээ авч идээд тайван сууж байх шиг сайхан зүйл алга. Хүн алдаа оноотой байж л амьдралынхаа ард гардаг юм байна" хэмээлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.106
    2 цагийн өмнө

    Хэн чиний хөл гарыг тайрах гээд байгаан цагдаад хэлээч

    Хариулах