Дундговь: Мандалговь цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Х.Есү
8 цаг 16 минутын өмнө

Дундновь аймгийн хойд хэсэгт буюу бор овооны баруун талд "Мандалговь" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил амралт зугаалгын бүс, соёлын бүс гэсэн хоёр хэсэгтэй хийгдэж байгаа юм.

Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдалтай танилцан, газар дээр нь ажиллаж, холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

May be an image of 3 people

Амралт зугаалгын бүсийн ажлыг Мээжийн хишиг ХХК 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байна. Тухайн бүсийн гүйцэтгэлийн явц 70 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд задгай театр, цэцгэн талбай, худалдаа үйлчилгээний талбайн тэгшилгээ, явган хүний зам, гүйлтийн зам, гэрэлтүүлэг, усан оргилуурын суурь, боловсон нойлын ажлууд хийгдэж байгаа юм.

May be an image of railroad

Соёлын бүсийн ажлыг Мандал шилтгээн ХХК 1,5 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэж байгаа аж. Тус бүсэд зогсоол, хашаа, боловсон нойл, камержуулалт, гэрэлтүүлэг, гулсуурын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна.

No photo description available.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.39
    1 цагийн өмнө

    Aimaguudiin zasag noyod naraas arai erchimtei ajillaj bgaa n Munhchuluun bndaa,daraa n Darhanii zasag noyon , busad n untaahainuud shig amitasuud ym uu?

    Хариулах